Шведийн хоккейчид дэлхийн аваргын титмээ хамгааллаа

Данийн нийслэл Копенхагенд өндөрлөсөн хоккейн 82 дахь ДАШТ-ий аваргын төлөө шувтаргын тоглолтод өрсөлдсөн Швед, Швейцарийн шигшээ багууд үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, гагцхүү буллитээр Скандинавын илүү туршлагатай хоккейчид аваргаллаа. Өнгөрсөн ДАШТ-д түрүүлсэн Швед ийнхүү аваргын титмээ хамгаалж, хүчирхэг Финланд, Канадын багуудыг ээлж дараалан хожиж энэ тэмцээнд дуулиан тарьсан Швейцар түүхэндээ гурав дахь удаа мөнгөн медалийн эзэн болжээ. Харин Швед 11 дэх удаагаа аваргалсан нь энэ аж.

Хүрэл медалийн төлөө АНУ Канадыг илүүрхэн 4:1-ээр буулган авчээ. Ирэх жилийн хоккейн ДАШТ Словакид болох юм байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE