Германы Dschinghis Khan хамтлагийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монголд урьжээ

Германы Dschinghis Khan хамтлаг ОХУ-д болох 2018 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дууг дуулна. Үүнийхээ дараа Монгол Улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна.
Хамтлагийн ахлагч Wolfgang Heichel-ийн нэр дээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Монгол Улсад Үндэсний их баяр наадмын үеэр хүрэлцэн ирэхийг хүссэн урилгыг илгээжээ.

SHARE