Түймэрт өртсөн иргэнд гэр олгов

Ховд аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар 18 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн байна.  Хамгийн сүүлд буюу  05 дугаар сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдсон. Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн Ж-д аймгийн Засаг дарга тамгын газар, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас таван ханатай иж бүрэн гэр, нэг сая төгрөгийн тусламж үзүүллээ.

Тусламжийг өчигдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нар гардуулж өглөө гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

SHARE