Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын анхдугаар чуулган боллоо

Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн “Өв соёл-эрч хүч” дэд хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын анхдугаар чуулганыг 2018 оны 05 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Мөрөн хотноо зохион байгууллаа.  Чуулганд  БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төвөөс холбогдох мэргэжилтнүүд, сумдын ЗДТГ, соёлын төвүүд, биет бус өвийг өвлөн уламжлагчид, аймгийн ХДТ, ОНСМ, ННСангийн ажилтнууд нийт 150 хүн оролцсон юм. 

Анхдугаар чуулганы үеэр аймгийн ИТХ-ын 2017 оны 56-дугаар тогтоолын дагуу  Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн 10 ахмад авьяастанд “Батламж” энгэрийн тэмдэг, мөнгөн шагнал олголоо.

  1. Ч.Дугарсүрэн                         Рашаант
  2. Д.Хүрэл-Очир                          Мөрөн
  3. Б.Дуламсүрэн                       Тариалан
  4. Н.Цогбадрах                          Улаан-Уул
  5. Р.Лхамжав                             Мөрөн
  6. О.Лхагваажий                        Мөрөн
  7. Ц.Бямбажав                           Мөрөн
  8. Х.Баян-Очир                          Мөрөн
  9. Л.Галбаабадраа                    Мөрөн
  10. Д.Доржпагма                          Мөрөн

 

 

 

Мөн чуулганд оролцогчдоос СББӨ-ийг өвлөн уламжилж, түүнийгээ хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилт гаргаж яваа ахмад ардын авьяастнуудад МУЗГ-ын шагнал “Соёлын тэргүүний ажилтан”, “Тэргүүний ардын авьяастан”,  БСШУСЯ-ны “Жуух бичиг”, Хөвсгөл аймгийн “Тэргүүний ажилтан”, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг” шагналаар шагнаж урамшууллаа.

Чуулганы төгсгөлд чуулганд оролцогчдоос аймаг орон нутгийн удирдлагууд, СББӨ-ийн өвлөн уламжлагчдад, иргэд олон нийтэд, хэвлэлт мэдээллийнхэнд хандсан зөвлөмж гаргалаа.

05 дугаар сарын 12-ны өдөр Соёлын биет бус өвийн бүртгэн баримтжуулалт хийх ажлыг аймгийн ХДТ-ын тайзнаа зохион байгуулсан бөгөөд нийт 44 хүн хамрагдсан юм. Бүртгэн баримтжуулалт хийх ажлыг Улсын Их Хурлын дэд дарга, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан гишүүний ажлын албанаас мэргэжлийн баг ирж гүйцэтгэсэн юм.

Анхдугаар чуулганд оролцогчид чуулганы үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байж, аймаг орон нутгийн удирдлагууд, зохион байгуулагчдад баярласан талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

SHARE