Сурагчид засаг даргад захидал гардууллаа

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны сурагчдын төлөөлөл Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай уулзлаа. Тэд сургууль дээрээ хаягдал ашиглан гар урлалын зүйл бүтээх 2 сарын аян өрнүүлжээ. Энэ аяны хүрээнд сургалт явуулж, гар зураг, бүтээлийн уралдаан зарласан байна. Тус аянд 1-4 дүгээр ангийн нийт 460 сурагч оролцсон бөгөөд сургуулиараа болон гэртээ хог хаягдлаа ангилан ялгаж сурсан байна. Өөрөөр хэлбэл манай аймгийн 460 өрх хог хаягдлаа ангилж эхэлсэн гэсэн үг.
Сурагчдын төлөөлөл өчигдөр аймгийн Засаг даргатай уулзахдаа цаашид бусад сургуулийн нөхөд, аав, ээж, томчуудад хандаж хог хаяглаа ашиглан хэрэгтэй зүйлс хийх, хогийг ангилан ялгаж хэвших шаардлагатай байгаагаас гадна Эрдэнэтийн ойр орчимд байрлах амралт зугаалгын цэгүүдэд хог ангилан ялгаж хаях цэг байдаггүй тухай ярьж байлаа. Мөн тус сургуулийн сурагчдын бичсэн захидлыг Засаг дарга Д.Батлутад гардуулан өгөв.

 

хуваалцах