5 хос зэрэг хуримлалаа

Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж аймгийн “Гэрлэх ёслолын ордон”-оос 5 хосын хуримыг үнэ төлбөргүй зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг 2014 эхлэн зохион байгуулсан бөгөөд нийтдээ 16 гэр бүлийг хамруулаад байна. Энэ удаад Онцгой байдал, Цагдаагийн газарт үр бүтээлтэй ажилласан 5 алба хаагчийн гэр бүлийг батламжиллаа.

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн хэмжээнд хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тухайлбал, Миний гэр бүл- Миний аз жаргал өдөрлөг зохион байгуулж, Гэр бүлийн тухай ярилцъя өглөөний уулзалт лекцийг зохион байгуулсан юм.
Дашрамд дурдахад, НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг.
 
SHARE