Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2018.05.15 / БИЛГИЙН ТООЛЛЫН 30
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 05.16-20.22
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Хий
19:48 цагт сар битүү болно.
Аргын тооллын 5 сарын 15, Ангараг гараг. Билгийн тооллын битүүн, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
SHARE