Хамтын даатгалын компани гэж юу вэ?

 

Эдийн засагч Г.Энхнаст 

 

Монголын даатгагчдын холбоо албан журмын 34 төрлийн даатгалыг Монголд нэвтрүүлэх шаардлагатай гэжээ. Даатгалын компаниуд бизнесийн ёс зүйтэй  ажиллавал албан журмын даатгал бидэнд үр өгөөжтэй. Харин банкууд шиг, шатахуун импортлогчид шиг  хуйвалдвал бидэнд ихээхэн дарамт болно. Энэ зах зээлд эрүүл өрсөлдөөн хэрэгтэй.

Гэхдээ цөөн тоглогч байгаа нөхцөлд эрүүл өр сөл дөөнийг гагцхүү хуйвал даанд оролцдоггүй тоглогч л авч ирнэ. “Хамтын даатгалын компани” бол бидний яг хүсэн хүлээсэн тоглогч. Японд топ зургаан даатгалын компанийн дөрөв нь хамтын даатгалын компани байдаг.  Хамтын даатгалын компанийн суурь тэртээ XVII зууны сүүлчээр англид тавигджээ. Тэр үед барилга байшингууд гал түймэрт ихээр нэрвэгддэг байлаа. Хүмүүст учрах нийтлэг зовлон бэрхшээлээ арил гахын тулд нэгдэж, энэ гамшгаас учирсан хо хирлыг арилгах зорилго бүхий дундын сан бай гуулж байжээ. Харин хамтын даатгалын компа нийг даатгалын зах зээлийн нэгэн том төлөөлөл болгох үндсийг америкийн ерөнхийлөгч Бэнжамин Франклин тавьсан байна. Тэрээр 1752 онд “гал түймрийн хохирлоос амины сууцуудыг хам гаалах даатгалд зориулсан Филаделфийн Контрибюшн­шип”­ийг байгуулсан нь хамтын даатгалын тогтолцооны эхлэл болсон юм. Тухайлбал, “Стэйт Фарм” хамтын даатгалын компани автомашины болон барилга байшингийн даатгалын төрөлд америкийн ¹1 даатгагч юм. Энэ компанийг 14 сая даатгуулагч өмчилдөг.  Хамтын даатгал гэдэг бол харилцан хамааралтай, харилцан ашигтай даатгал (mutual insurance) гэсэн утгатай. Хамтын даатгалын компанийн бий болгосон ашгийг хэрхэн хуваарилахыг даатгуулагчид шийддэг. нэг хэсгийг компаний хө рөнгийг өсгөхөд хуваарилдаг бол тодорхой хэсгийг даатгуулагчдад ногдол хувь болгон өгдөг. Эсвэл дараа төлөх даатгалын хураамжаас суутган хөнгөлөлт үзүүлдэг байна. Харин хөрөнгө оруу лагчид эзэмшдэг даатгалын компаний ашиг даатгуулагчдад ямар нэг өгөөжгүй хүртээлгүй хөрөнгө оруулагчдад л хуваарилагддаг.  Хамтын даатгалын компанийн уламжлалт хор  шооллын загвараас ялгаатай зүйл нь гишүүдээсээ шууд хөрөнгө оруулалт хийдэггүй, даатгалын хураамжаа төлөөд даатгалын үйлчилгээ авч байх хугацаандаа даатгалын компанийн гишүүн байдаг. даатгуулагч хамтын даатгалын компанийн гишүүн бол сноор компанийн төлөөлөгчөөр сон гог дох эрхтэй болдог. гишүүд нь саналаа өгөхдөө “нэг гишүүн­нэг санал”  гэсэн хоршооллын зарчмаар санал өгдөг.

ХАМТЫН ДААТГАЛЫН КОМПАНИУД ДЭЛХИЙД…

австри улсад хамтын даатгалын компаниуд зах зээлийнхээ 60.5 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт нидерландад 53, Францад 49.7, Словакт 47.8, Шведэд 47.6, германд 47, норвегид 46.7,  данид 46.4,  Унгарт 42.8, Испанид 40.4 хувь байна. дэлхийн хамгийн том даатгалын зах зээлтэй арван оронд хамтын даатгалын компаниуд томоохон байр суурь эзэлдэг. Хуучин социалист орон байсан зүүн европын улсуудад хамтын даатгалын компаниуд амжилттай хөгжиж байна. Словак, Унгар зэрэг дэлхийн топ 10 улсад багтаж байгаа бол хамтын даатгалын компаниудын зах зээлд Чех 36.2, румын 35.3, Болгар 24, Польш 22.5, Серб 21, Хорват 20.4 хувийг эзэлдэг. Хамтын даатгалын компаниудыг дэлхийн бүс нутгуудаар авч үзвэл Өмнөд америкийн орнуудад нилээд амжилттай хөгжжээ.

МОНГОЛД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Монголд даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Ердийн даатгалын 15, дав хар даатгалын нэг, амьдралын даатгалын нэг компани байна. Өнгөрсөн онд даат галын компаниуд 144.3 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлого олж, үүнээс ердөө 45.2 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт өгчээ. Эндээс харвал, даатгалын компаниуд 100 тэрбум төгрөгийн цэ вэр орлого олжээ. даатгалын хураамжийн нийт орлогыг днБ­тэй харьцуулсан үзүүлэлтийг даат галын нэвтрэлт гэдэг. Энэ үзүүлэлт манай улсад 0.5 хувь байна. гэтэл хөгжиж байгаа орнуудад даатгалын нэвтрэлт гурван хувь, олон улсын дундаж нь долоон хувь байдаг. Эндээс ойрын ирээдүйд Монголын даатгалын зах зээл зургаа дахин өсөх дүр зураг харагдаж байна. Цаашдаа олон улсын дундаж үзүүлэлтэд хүрч 14 дахин өснө. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл даатгалын компаниуд ирээдүйд 600 тэрбумаас нэг их наяд 400 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой юм. Манай даатгалын компаниудын өмчлөлийн бүтцийг харвал нэг ч нийтийн өмчлөлтэй компани байхгүй. Бүгд цөөн гэр бүлийн өмчлөлтэй. Өөрөөр хэлбэл, цөөн тооны гэр бүл энэ том мөнгөн дээр  суудаг гэсэн үг. Ингэснээр баялгийн тэгш бус хуваарилалтыг улам нэмэгдүүлж байна. даатгалын зах зээлийн хэтийн төлөвтэй холбож харвал баялгийн тэгш бус хуваарилалтыг улам  гааруулах болно. Нөгөө талаас даатгалын зах зээлд эрүүл өрсөлдөөн бий эсэх  нь эргэлзээтэй. жолооч нарын зөрчилд хариуцлага тооцох арван онооны системийг даатгалын компаниудын захиалгаар хийсэн гэх хардлага нийгэмд бий. жолоочийн хариуцлагын даатгалын хураамж хэт өндөр байгаа гэх шүүмжлэл ч гарсаар… Мөн даатгалын компаниуд гэрээний үүргээ биелүү  лэхгүй даат гуулагчдыг х о хи  роодог үйлд  лүүд их гардаг. Тухайл бал, “Бодь даатгал” компани “даат гуулагч гэрээгээ цуцалбал үлдсэн хугацааны даатгалын хураамжийг буцааж олгоно” гэсэн гэрээний үүргээ биелүүлэхгүй даатгуулагчдыг хохироосоор байна. Тэд “Манай компанийн дотоод журмаар таны мөнгийг буцаан олгох боломжгүй” гэсэн тайл бар өгдөг. гэрээнээс давсан дотоод журам байгаа нь  шууд хэлэхэд боловсон “луйвар” юм. Энэ мэт даатгалын компаниуд тойрсон зөрчил дутагдлууд байгаа нь бидэнд тулгалт биш бодит сонголт хэрэгтэй болсныг ойлгуулж буй. Тиймээс даатгалын зах зээлд эрүүл өрсөлдөөнийг бий болгох, баялгийн тэгш бус хуваарилалтыг улам нэмэгдүүлэх үүднээс хамтын даатгалын компани байгуулах цаг болжээ.

SHARE