Ууртай жолоочийн жолоодох эрхийг 3 сараар хаслаа

Эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан 37-05 УБД дугаартай ‘Приус’ маркийн автомашиний жолоочийн бичлэг ихээхэн шүүмжлэл дагуулсан. Тэрээр энэ үйлдлээ “Эмэгтэй надад шаардлагыг буруу тавьсан, би шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй” хэмээн тайлбарлажээ.

Үүнийхээ дараа тэрбээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Жуулчны гудамж, Урт цагааны замд  хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон байна. Тиймээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцсон талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

#Эрхэм #жолооч #нартаа #Замын #хөдөлгөөндөө #соёлтой #оролцохыг #Замын #цагдаагийн #албанаас #анхааруулж #байна.Өнөөдөр буюу 2018.05.07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороо Жуулчины гудамж Урт цагааны замд Тоёота Приус маркын 37-05 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон нь нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцлоо. Эрхэм жолооч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарулж байна.

Posted by Baagi Baagii on Monday, May 7, 2018

SHARE