Ким Жон Ун Доналд Трамптай Панмунжомд уулзахыг зөвшөөрчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хоёр Солонгосын хилийн дагуухь зэвсэггүй бүс дэх Панмунжом сууринд уулзахыг зөвшөөрсөн тухай “CNN” телевиз мэдээлжээ.

Хоёр өдрийн өмнө Д.Трамп “Twitter” хуудсандаа “Дээд хэмжээний уулзалтыг Сингапур, Монгол гээд олон оронд зохион байгуулах хувилбарууд байна. Гэвч аль нэг гуравдагч орноос илүүтэй Хойд ба Өмнөд Солонгосын хилийн зурвас дахь Панмунжомын “Энх тайвны ордон” илүү тохиромжтой газар бус гэж үү?” гэж бичсэн аж.

Өнгөрсөн сарын эхнээс Вашингтон, Пхеньяны зохих албаны хүмүүс хоёр орны удирдагчдын уулзалтад бэлтгэх нууц хэлэлцээ хийж эхэлсэн билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE