Хөлбөмбөгийн дэлхийн цомыг Орост авчирлаа

 

Тив тивийн орнуудаар, үүний дотор манай улсаар аялсан хөлбөмбөгийн дэлхийн цомыг ирэх зургадугаар сарын 14-нд эхлэх ДАШТ-ийг зохион байгуулагч орон ОХУ-ын газар нутагт Токио-Владивосток чиглэлийн тусгай нислэгээр авчирчээ. Владивостокийн төв талбайд  болох дэлхийн цомыг угтах ёслолд Бразилийн дэлхийн аварга хөлбөмбөгчин Жилберту Силва, загвар өмсөгч Наталья Водянова зэрэг урлаг, спортын алдартнууд оролцох юм байна.

Дэлхийн цом Владивостокоос гадна ОХУ-ын Новосибирск, Екатеринбург, Самара, Казань, Доод Новгород, Дон дахь Ростов, Санкт-Петербург, Москва хотуудаар айлчлах ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE