Холливудын гоонь эр Ричард Гир гэрлэжээ

 

Холливудын алдартай гоонь эрчүүдийн нэг, 68 настай Ричард Гир Испанийн 35-тай бизнес эрхлэгч бүсгүй Алехандра Силватай гэрлэж, тавдугаар сарын 6-нд Нью-Йорк дахь гэртээ хурим хийхээр болжээ. Дурлалт хос хуримандаа зөвхөн ойр дотны хүмүүсээ урьсан гэнэ.

Алехандра Силва 2012 онд “Айвенхоу Майнс” компанийг үүсгэн байгуулагч, уул уурхайн бизнесийн магнат Роберт Фридландын хүүтэй гэрлэж байсан бол Ричард Гир 1991 онд загвар өмсөгч Синди Кроуфорд, 2002 жүжигчин Кэри Ловеллтэй ханилж байсан аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE