Иракт ОХУ-ын иргэн 19 эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноожээ

 

Иракийн шүүх “Исламын улс” террорист бүлэглэлийн гэмт ажиллагаанд оролцсон хэмээн ОХУ-ын иргэн 19 эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноосон тухай “Al Sumaria” телевиз мэдээлжээ.

Үүнээс өмнө энэ сарын эхээр Иракт хууль бусаар нэвтэрч террорист ажиллагаанд оролцосн гадаадын долоон улсын эмэгтэйд цаазаар авах, бүх насаар нь хорих ял оноосон ба тэдгээрийн хоёр нь буюу 1992 онд төрсөн Алиса Исмаилова, 1997 онд төрсөн Эльвира Магомедханова нар ОХУ-ын Дагестаны харъяалалтай байсан аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE