Хоёр Солонгос дайны байдлыг харилцан цуцлахаар тохиролцлоо

 

БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Же Ин нар Панмунжом дахь зэсэггүй бүсэд дээд хэмжээний уулзалт хийн хоёр улс дайны байдлыг энэ жилд багтан харилцан цуцлахаар тохиролцсон тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ. Хоёр тал түүнчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг хэлэлцсэн байна.

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар хэлэлцээний эцэст хамтарсан тунхаглалд гарын үсэг зуржээ. Пхеньян, Сөүл мөн хоёр улсын төмөр замыг холбохоор тохиролцсон аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE