ОХУ АНУ-аас сансрын технологиор хоцорсноо хүлээн зөвшөөрчээ

 

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн сансар судлалын төвийн гишүүн А.Ионин “РИА Новости” агентлагт уламжлахдаа, “LOP (Lunar Orbital Platform) буюу  сарыг тойрох олон улсын станц нь үндсэндээ АНУ-ын төсөл бөгөөд үүнд ОХУ болон бусад улс орон ямар нэгэн шинэ шийдэл санал болгох чадваргүй буйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэжээ.

Тэрээр цааш нь үргэлжлүүлэхдээ, “Олон улсын сансрын станцын төсөлд оролцсон орнууд АНУ-д санал болгох шинэ сэдэл, санаагүй болжээ. АНУ-д өдгөө хуучин ЗХУ-ын сансрын технологи, дээр нь хангалттай санхүүжилт байна” гэсэн юм.

Сарыг тойрох олон улсын сансрын станцыг 2022 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд бие даан хиймэл дагуул бүтээн хөөргөх чадваргүй болсон ОХУ сансрын технологийн тал дээр АНУ-аас  хоцорсноо энэ сард үндсэндээ хүлээн зөвшөөрчээ. Гэвч 1960-аад оноос сансар судлалд уламжлалтай энэ улс  үнэхээр сансар судлалын технологиор хоцорсон уу, эсвэл өөрийн сансар судлалыг хөгжүүлж байна уу гэдэг дээр тус салбарын эрдэмтэд ихэд эргэлзэж байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE