Свазилендийн хаан улсынхаа нэрийг өөрчилжээ

Африк тивийн сүүлчийн хаан, Свазилендийн удирдагч III Мсвати улсынхаа нэрийг Эсватини болгон өөрчилжээ. Энэ тухай тэрээр Свазилендийн тусгаар тогтнолын 50 жилийн, өөрийн 50 насны ойн баярын үеэр албан ёсоор мэдэгдсэн байна. III Мсвати хэлэхдээ, “Намайг хаашаа ч явсан хаант улсыг минь Швейцартай (Swaziland — Switzerland) андуурсаар ирсэн. Одоо Эсватини хаант улсыг хаана ч, хэн ч аль ч улстай андуурахгүй нь тодорхой” гэжээ.

Эсватини нь Африкийн өмнөд хэсэгт ӨАБНУ, Мозамбикийн дунд оршдог ба 1968 онд Их Британиас тусгаар тогтножээ. Тус улсын 1.35 сая иргэний 25 орчим хувь нь ДОХ-ын халдвар авсан гэх мэдээлэл бий. III Мсвати хамгийн сүүлд 2013 онд Свазилендийн гоо бүсгүйн тэмцээнд оролцсон 18 настай Синдисва Дламиниг 15 дахь эхнэрээ болгон авч нижгэр хурим хийсэн аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE