Б.Булганыг С.Зоригийн амь насыг хөнөөхөөр захиалсан хэрэгт яллагдагчаар татагдлаа…

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман мэдээлэл хийлээ. Тэрээр “С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн … дугаартай хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэстэй хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа. Уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зоригийн эхнэр Б.Булганыг өчигдөр эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж байцаалт авсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэв.

SHARE