Доналд Трамп Ким Чен Унтай Швейцарт уулзаж болзошгүй

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай Швейцарт уулзаж болзошгүй ч эцсийн шийдийг хараахан гаргаагүй тухай “NBC” телевиз мэдээлжээ. Хоёр орны дээд хэмжээний уулзалтыг Швейцараас гадна Бээжин, Пхеньян юм уу Улаанбаатарт явуулах хувилбаруудыг аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй гэж үзэн хассан байна.

Д.Трампын АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлээд буй тус улсын Тагнуулын төв газрын дарга М.Помпео өнгөрсөн долоо хоногт Ким Чен Унтай уулзан дээд хэмжээний уулзалтын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцсэн билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE