Үндсэн хуулийн цэц хуралдана

2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар  Улсын Их Хурлын 2017 оны  29 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Тус тогтоолоор, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан байна.

SHARE