Урлаг, хөгжмийн “Coachella” наадамд Рианна “цонхны хөшиг” өмссөн иржээ

Урлаг, хөгжмийн “Coachella” наадамд поп дуучин Рианна нэвт харагддаг бор шаргал даавуугаар хийсэн хачин жигтэй даашинз, гуяар нь татсан аварга том гуталтай ирж олныг алмайруулжээ. Түүний энэ өмсгөлийг интернет хэрэглэгчид “цонхны хөшиг” гэж нэрийдсэн аж.

Гэвч “Coachella” хөндийд болдог өвөрмөц наадамд Рианнагийн өмсгөл гаж харагдалгүй, харин ч уур амьсгалд нь бүрэн зохицсон гэнэ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE