Гвинет Пэлтроу продюсер Брэд Фэлчактай нууцаар хуримлажээ

Холливудын 45 настай од Гвинет Пэлтроу өөрөөсөө хоёр ах продюсер Брэд Фелчактай Лос Анжелесийн театрт “сүй тавьсны үдэшлэг” хэмээх арга хэмжээнд 400 гаруй зочдыг урин нууцаар хуримлажээ.

Лос Анжелесийн театрын гадаа цугласан хэвлэлийнхнийг төөрөгдүүлэхийн тулд Гвинет Пэлтроу улаан хүрэн даашинзтай хүрэлцэн ирсэн аж. Гэвч гярхай сэтгүүлчид түүний ээж Блайт Даннер хуримын даашинзны дизайнер “Monique Lhuillier” шошго бүхий бүрхүүлтэй хувцас авч орсныг ажиглажээ.

“Сүй тавьсны үдэшлэг”-т Женнифер Анистон, Деми Мур, Кейт Хадсон, Жулиа Робертс, Камерон Диас, Риз Визерспун, Лив Тайлер гээд Холливудын олон од хүрэлцэн ирсэн байна. Харин Гвинет Пэлтроугийн экс-нөхөр Крис Мартин харагдаагүй гэнэ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE