В.Путин: АНУ, Их Британи, Францын зэвсэгт хүчин тусгаар тогтносон Сирийг түрэмгийллээ

ОХУ-ын В.Путин АНУ, Их Британи, Францын зэвсэгт хүчин Сирийн газар нутгийг пуужингаар харвасан талаар мэдэгдэл хийхдээ, “Эдгээр гурван лус НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, НҮБ-ын дүрэм, олон улсын хууль эрх зүйн зарчмуудыг зөрчин терроризмтэй хийж буй тэмцлийн тэргүүн эгнээнд яваа тусгаар тогтносон улсыг түрэмгийллээ.

Түрэмгийллийн шалтаг болгон Дамаскийн дагуул хот Думад энгийн иргэдийн эсрэг хорт хий хэрэглэсэн хуурамч мэдээллийг ашиглажээ.

ОХУ Сирийг довтолсон явдлыг бүрэн дүүрэн буруушааж байна. ОХУ АНУ болон түүний холбоотнуудын түрэмгийг үйлдлийг хэлэлцэх үүднээс НҮБ-ын Аюлгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE