Алдарт кино найруулгач Милош Форман нас баржээ

 

АНУ-ын алдарт кино найруулагч Милош Форман 87 насандаа нас барсан тухай “Hollywood Reporter” мэдээлжээ. Тэрээр “Хөхөөний үүрэн дээгүүр нисэхэд”, “Амадей”, “Ард түмэн Ларри Флинтын эсрэг”, “Гойягийн сүнс” зэрэг олон кино найруулсан юм.

1975 онд тэрээр “Хөхөөний үүрэн дээгүүр нисэхэд” киногоор, 1984 онд “Амадей” киногоор шилдэг найруулагчийн номинацид “Оскар”-ын шагнал гардаж байв. Тэрээр гурван удаа “Алтан бөмбөрцөг” шагнал авснаас гадна Канн, Берлины кино наадмын Гран-при шагнал хүртжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE