Каннын кино наадамд оролцох бүтээлүүдийг зарлажээ

Каннын 71 дэх кино наадмын албан ёсны постер

Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадмын нэг Каннын 71 дэх удаагийн наадам ирэх сарын 8-19-нд болох билээ. “The Hollywood Reporter” сонинд мэдээлснээр, тус наадмын зохион байгуулагчид үндсэн уралдаанд оролцох 17 киног сонгон авснаа зарласан байна. Тэдгээрт Спайк Лигийн “BlackkKlansman”, Жан-Люк Годарын “Зургийн ном”, Павел Павликовскийн “Хүйтэн дайн”, Дэвид Роберт Митчеллийн “Силвер лейк дор”, Аба Бакр Шаукийн “Yomeddine”, Жафар Панахийн “Гурван нүүр”, Кирилл Серебренниковын “Зун” зэрэг кино багтжээ.

Энэ удаагийн Каннын кино наадмыг “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Ираны алдарт найруулагч Асгар Фасхадын “Бүгд мэднэ” бүтээл нээх юм байна. Кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Австралийн нэрт жүжигчин Кейт Бланшетт ахлах юм байна.

Ираны найруулагч А.Фасхадын “Бүгд мэднэ” кинонд Пенелопа Крус тогложээ

 

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

 

 

 

SHARE