Оросын “ЦСКА” “Рома”, “Ювентус”-ын эргэн ирэлтийг давтахаа шахав

Европын лигийн шөвгийн наймын тоглолтууд Аваргуудын лигийнхээс дутахгүй ширүүн өрнөлөө. Өмнөх тоглолтдоо Английн “Арсенал”-д 4:1-ээр бутниргүүлсэн Оросын “ЦСКА” талбай дээрээ 75 минутын турш давамгайлан 2:0-ээр хожиж яван “Рома”, “Ювентус” багуудын гайхамшигт эргэн ирэлтийг давтахаа шахсан юм. Гэвч “ЦСКА”-д үл ялиг аз, хүч тэнхээ дутан тоглолтын сүүлд хашир “Арсенал”-ын сөрөг довтолгоогоор хоёр гоол алджээ.

Тэгвэл Австрийн “Салцбург”-ийн үлгэр үргэлжилсээр байна. Тус баг Италийн “Лацио”-д эхний тоглолтод 2:4-өөр хожигдсон даагаа нэхэж чадан дараагийн шатанд шалгарлаа. Түүнчлэн Францын “Марсель” Германы “Лейпциг”-ийг 5:2-оор буулган авч, Португалийн “Спортинг” Испанийн “Атлетико”-той 1:0-ээр хожин Европын лигийг нэр хүндтэйгээр орхисон юм.

Ийнхүү Европын лигийн шөвгийн дөрөвт “Арсенал”(Англи),”Марсель” (Франц), “Салцбург” (Австри), “Атлетико” (Испани) багууд шалгарч үлдлээ.

“ЦСКА”(ОХУ)  – “Арсенал”(Англи) – 2:2 (1:0)

Гоолууд: Чалов, 39 (1:0). Набабкин, 50 (2:0). Вэлбек, 75 (2:1). Рэмси, 90+2 (2:2).

ЦСКА: Акинфеев, А.Березуцкий, Игнашевич, В.Березуцкий, Набабкин, Бистрович (Натхо, 71), Головин, Дзагоев (Витинью, 38), Кучаев, Муса, Чалов (Миланов, 79).

“Арсенал”: Чех, Бельерин, Мустафи, Косьелни, Монреал, Рэмси, Эль-Ненни, Вэлбек, Езил, вилшир (Чемберс, 68), Ляказетт (Ивоби, 76).

Шар хуудас: Головин, 86.

Шүүгч: Цвайер (Герман).

Москва. “ВЭБ Арена” цэнгэлдэх хүрээлэн

Эхний тоглолт: 1:4.

 

“Марсель (Франц) – “Лейпциг” (Герман) – 5:2 (3:1)

Гоолууд: Брума, 2 (0:1). Ильзанкер, 6 – өөрийн хаалганд (1:1). Сарр, 9 (2:1). Товен, 38 (3:1). Огюстен, 55 (3:2). Пайет, 60 (4:2). Сакаи, 90+4 (5:2).

“Марсель”: Пеле, Сакаи, Амави, Камара, Луиз Густаву, Товен (Окампос, 63), Сансон, Лопес, Сарр (Рами, 28), Пайет (Замбо, 83), Митроглу.

“Лейпциг”: Гулачи, Клостерманн, Упамекано (Бернарду, 66), Конате, Илзанкер, Кампл, Забитцер (Поулсен, 61), Кейта, Демме (Форсберг, 54), Брума, Огюстен.

Шар хуудас: Товен, 38. Митроглу, 51. Конате, 87. Сакаи, 90.

Шүүгч: Кайперс (Холланд).

Марсель. “Велодром” цэнгэлдэх хүрээлэн.

Өмнөх тоглолт: 0:1.

 

Салцбург (Австри) – “Лацио” (Итали) – 4:1 (0:0)

Гоолууд: Иммобиле, 55 (0:1). Даббур, 56 (1:1). Айдара, 72 (2:1). Хван Хи Чхан, 74 (3:1). Лайнер, 76 (4:1).

“Зальцбург”: Валке, Улмер, Рамалью, Чалета-Цар, Лайнер, Ябо (Минамино, 84), Бериша, Шлагер, Айдара, Даббур, Хван Хи Чхан (Гулбраннсен, 79).

“Лацио”: Стракоша, Баста (Лукаку, 60), Раду, Де Фрай, Луис Фелипе, Лукас (Нани, 78), Лулич, Пароло, Луис Альберто, Милинкович-Савич (Фелипе Андерсон, 69), Иммобиле.

Шар хуудас: Улмер, 60. Лукас, 64. Луис Фелипе, 65. Милинкович-Савич, 89. Валке, 90+2. Рамалью, 90+2.

Шүүгч: Скомина (Словени).

Салцбург. “Red Bull Arena” цэнгэлдэх хүрээлэн.

 

“Спортинг” (Португал) – “Атлетико” (Испани) – 1:0 (1:0)

Гоол: Монтеро, 28.

“Спортинг”: Руй Патрисиу, Матье (Петрович, 26), Коатес, Ристовски (Думбия, 80), Пинту, Батталья, Фернандеш, Акунья, Мартинш, Руис (Рубен Рибейру, 70), Монтеро.

“Атлетико”: Облак, Хуанфран, Годин, Савич, Эрнандез (Врсалько, 46), Габи, Коке, Саул, Диегу Коста (Фернандо Торрес, 52), Гризманн, Витоло (Корреа, 60).

Шар хуудас: Ристовски, 29. Монтеро, 66. Фернандо Торрес, 70. Фернандеш, 76. Батталья, 90+1. Облак, 90+3.

Шүүгч: Мажич (Серби).

Лиссабон.”Jose Alvalade” цэнгэлдэх хүрээлэн.

Өмнөх тоглолт: 0:2.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE