Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбарын танилцуулга

  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсэг өнгөрсөн онд зохион байгуулсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулга болон улс орон даяар зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлгээр иргэдээс ирсэн саналууд, судлаач эрдэмтэд, улс төрийн намуудын саналыг багцлан томъёолж хэд хэдэн хувилбар гарган, Дэд ажлын хэсгийн хуралдаануудаар хэлэлцэж байна.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад Үндэсний статистикийн хорооноос санамсаргүй түүврийн аргаар, нийгмийн бүх давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулан сонгосон 1500 гаруй иргэд оролцсон бол олон нийтийн хэлэлцүүлгээр 327 мянган хүн 5.0 сая гаруй санал өгсөн юм.

        Ажлын хэсэг ойрын өдрүүдэд хуралдах хуралдаанаараа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага болон Улс төрийн намтай холбоотой заалтуудыг нарийвчлан хэлэлцэж талуудын саналыг төсөлд тусгана.  Энэ удаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2018 оны 3-р сарын 14-ний хувилбарыг та бүхэнд хүргэж байна.

SHARE