Майк Помпео: АНУ-ын Оросын талаархи зөөлөн бодлогын үе өнгөрсөн

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсоныг өнгөрсөн сарын 13-нд албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Д.Трампын Төрийн нарийн бичгийн даргаар Тагнуулын төв газрын дарга асан М.Помпеог томилох саналыг АНУ-ын Конгресс өнөөдөр хэлэлцэх юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг горилогч М.Помпео “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө, “Би манай цэргийн албан хаагчдын амь насыг золиос болголгүй Ерөнхийлөгч болон улс орныхоо аливаа гадаад бодлогыг цэрэг дайны бус дипломат бодлогын аргаар шийдвэрлэхийг эрхэмлэх болно. Энд тэмдэглэхэд, АНУ-ын Оросын талаар баримталж ирсэн зөөлөн бодлогын үе өнгөрсөн. Манай улсын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Оросыг бодит аюул гэж үзэж байна” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE