Алжирт “Ил-76” онгоц сүйрч 200 гаруй хүн амь үрэгдэв

Алжирын нийслэлээс 30 км-ийн зайд, Блида хотын ойролцоо ОХУ-д үйлдвэрлэсэн цэргийн тээврийн “Ил-76” онгоц сүйрч 200 гаруй хүн амь үрэгдсэн тухай “Al-Hadath” агентлаг мэдээлжээ. Тус онгоцоор Алжирын армийн албан хаагчдыг тээвэрлэж байсан аж. Онгоц унасан газар түргэн тусламж, гал түймэр, цагдаагийн автомашинууд хүрэлцэн иржээ. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.

Энд тэмдэглэхэд, 2014 онд Алжирын БХЯ-ны мөн “Ил-76” загварын онгоц сүйрэхэд 123 хүн амь насаа алдаж байжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE