Пеле ОХУ-д болох ДАШТ-д зочлохоос татгалзана

 

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зууны манлай хөлбөмбөгчин, дэлхийн гурван удаагийн аварга Пеле энэ зун ОХУ-д болох ДАШТ-д зочлохоос татгалзана гэж “Goal” сэтгүүлд мэдээлжээ. Учир нь 77 настай Бразилийн домогт хөлбөмбөгчний нурууны гэмтэл сэдэрсэн аж. Нурууны гэмтлийн улмаас тэрээр өнгөрсөн жил Рио Де Жанейрод болсон олимпийн зуны наадмын галыг асаах хүндтэй үүргээс мөн татгалзахад хүрсэн юм.

Пеле 2012 онд нуруундаа мэс засал хийлгэсэн ч гэмтэл нь бүрэн эдгэлгүй үе үе сэдэрсээр өнөөг хүрчээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE