Ж.Депардье В.Высоцкийн 80 жилийн ойд зориулсан концертод оросоор дуулна

 

ОХУ-ын иргэн болсон Францын алдарт жүжигчин Жерар Депардье В.Высоцкийн төрсний 80 жилийн ойд зориулсан концертод оролцоно гэж “РИА Новости” агентлаг уламжиллаа. Энэ сарын сүлээр Москвад болох концертод Ж.Депардье В.Высоцкийн зарим дууг франц болон орос хэлээр дуулах юм байна.

Ж.Депардье 1970-аад оны сүүлээр В.Высоцкийн зохиолоор бүтээх “Вена дахь амралтын өдрүүд” кинонд үнэгүй тоглохоор тохиролцсон ч В.Высоцкий гэнэт нас барснаас үүдэн хоёр алдартны хамтын ажиллагаа хэрэгжээгүй гэдэг.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE