Хүнсний содыг гэрийн нөхцөлд ашиглах тухай  

Содыг ашиглан шүдээ цайруулах, хувцсаа зөөлөн болгох, хөлс дарагч хийх гээд олон тустай байна.

Зураг: Goutand You

Айл бүрд байдаг содыг хүнсэнд хэрэглэхээс гадна гэрийн нөхцөлд олон зүйлд ашиглаж болно. Жишээ нь, хүүхдийн хувцас угаах, төмөр савнуудад өнгө оруулах гээд олон тустай. Тиймээс хүнсний содыг ашиглах бяцхан зөвлөгөөг хүргэе.

Шүд цайруулаарай

Зураг: Style Craze

Содаар оог орлуулж болно гэвэл та итгэхгүй дээ. Содаа хөвөнд түрхэж шүдээ үрээд шар толбыг арилтал арчаарай. Ганц удаа цэвэрлэхэд ч үр дүн гарна. Харин олон удаа, дараалан хэрэглэсэн тохиолдолд шүдний пааланг гэмтээх аюултай. Тиймээс долоо хоногт нэг удаа хэрэглэхэд пааланг гэмтээхгүй.

Хөлс дарагч хийгээрэй

Зураг: Skinny Scoop

Сод ашиглан хөлс дарагч хийж болно гээд бод доо. Сод нь таны арьсанд хор хөнөөлгүй, зөвхөн байгалийн гаралтай орцыг багтаасан байна. Дөрвөн халбага сод дээр хэдхэн дусал эфирийн тос дусаагаад холимгоо хоёр сугандаа түрхээд үзээрэй. Хэдэн цагийн турш эвгүй үнэрийг дарах болно. Шаардлагатай бол тэр өдөртөө дахин хэрэглэж болно.

Гал тогооны өрөөгөө цэвэрлээрэй

Зураг: Reader’s Digest

Хүнсний содыг бага хэмжээний устай хольж, зуурмаг болгон гал зуухны өрөөний плита, плитка зэргийг арчих үедээ порлон ашиглан угааж цэвэрлээрэй. Зуурмаг дээр багахан нимбэгийн шүүс, лаванда, гааны навчны тос зэргийн аль нэгийг сонгон хийж болох бөгөөд энэ нь содыг сэнгэнэсэн сайхан үнэртэй болгоно.

Хүүхдийнхээ хувцсыг угаагаарай

Зураг: Comfort.com.br

Хүнсний сод бол байгалийн цэвэрлэгч. Мөн хувцас материалыг зөөлөн болгодог тустай. Тиймээс хүүхдийнхээ хувцсыг угаахдаа усанд нь бага зэрэг сод хийж угаагаарай. Байгалийн гаралтай учир хүүхдэд тань ямар нэг харшил үүсгэхгүй бөгөөд хувцсыг нь зөөлөн болгоно.

Никел буюу төмрөн савнуудаа өнгөлөөрэй

Зураг: Swineflumaps.com

Содаа багахан устай хольж, угаах хэсэгтээ 15-20 минут тавьж, дэвтээж байгаад сайн үрж зүлгэх хэрэгтэй. Дараа нь цэвэр усаар зайлахад шинэ мэт гялтганах болно.

Та гэртээ байгаа содаа ашиглан дээрх зөвлөгөөг туршиж үзээрэй. Амжилт хүсье.

Эх сурвалж: http://udriintoim.mn

хуваалцах