Ж.Мөнхбат аварга бурхны оронд заларлаа

Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат 76 насандаа бурхны оронд заларчээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн энэ цагийн харьшгүй хүчтэн байсан билээ. Тэрээр Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан юм. 1967 ондЭнэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялааж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан алдартан билээ.

Дархан аварга Ж.Мөнхбат улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч монгол бөхийн түүхэнд 3-т орох амжилт үзүүлсэн эгнэшгүй хүчтэн, XX зууны домогт бөх, их спортын гарамгай зүтгэлтэн, ард түмэндээ хайрлагдан хүндлэгдсэн эрхэм хүмүүн байлаа. Монгол эр хүний мөс жудаг, эгэл гүндүүгүй зан чанар, эр бяр, ид хавыг үзүүлж явсан цагийг эзэлсэн их аваргын орон зай зүлэг ногоон дэвжээнээ эзгүйрсэн ч бөхөд хайртай түмэн олныхоо зүрх сэтгэлд хайр хүндлэл дүүрэн оршсоор байх болно.

Ж.Мөнхбат аварга бурхны оронд заларлаа

Ж.Мөнхбат аварга бурхны оронд заларлаа

Ж.Мөнхбат аварга бурхны оронд заларлаа

Ж.Мөнхбат аварга бурхны оронд заларлаа

SHARE