Доналд Трамп АНУ-Хятадын худалдааны дайныг улам хурцатгав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус улсын Худалдааны төлөөлөгчид Хятадын бараа, бүтээгдэхүүнд нэмж 100 тэрбум ам.долларын нэмэлт татвар ногдуулахыг даалгажээ.

Хэдхэн хоногийн өмнө АНУ Хятадын зарим төрлийн бараа, бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын татвар ногдуулахаар шийдвэрлэсэн ба Бээжин үүнтэй ижил хариу арга хэмжээ аваад байсан юм.

Д.Трамп мэдэгдэхдээ, Хятад улс АНУ-ын оюуны өмчийг эрээ цээргүй хулгайлсаар ирснийг тэмдэглэсэн бөгөөд АНУ Хятадтай хийсэн худалдааны дайнд олон жилийн өмнө ялагдсаны улмаас асар их алдагдал хүлээхэд хүрсэн гэжээ.

Энэ сарын 3-нд АНУ-ын удирдлага Хятадаас нийлүүлдэг 1.3 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулахаар шийдвэрлэснээ зарласан юм. Үүний хариуд Хятадын тал АНУ-ын 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд мөн хэмжээний импортын татвар ногдуулах болсноо мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: news1.mn  Б.Сансар

SHARE