NASA Ангараг руу “зөгий” илгээнэ

 

АНУ-ын сансар судлалын NASA байгууллагын мэргэжилтнүүд Ангараг руу илгээх далавч бүхий тандагч-роботуудыг зохион бүтээж эхэлсэн тухай “Science Alert” сэтгүүлд мэдээлжээ. “Ангарагийн зөгий” нэр авсан нисдэг робот нь улаан гаригийн агаарын даралтын үзүүлэлтийг харьцуулан судлах, хөрсний янз бүрийн дээж авахад зориулагдах юм байна. “Ангарагийн зөгий”-нүүд бүлгээр ажиллах ба үе үе явуулын бааздаа эргэн ирж цэнэглэгдэх гэнэ. Роботуудыг унасан нэгнээ хамжиж өргөөд бааздаа хүргэх чадвартайгаар зохион бүтээж байгаа аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE