Ёочинч Т.Өлзийжаргал Олон улсын анхдугаар уралдаанд тэргүүллээ

 

Ёочин болон ёочин төст хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдаан саяхан болж өнгөрөв. Энэ уралдааны мэргэжлийн, насанд хүрэгчдийн ангилалд ёочинч Т.Өлзийжаргал тэргүүлжээ.

Тэрээр 2014 онд БНХАУ-ын Шанхайн Консерваторийг ёочин хөгжимчин мэргэжлээр төгсч ирээд Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, Консерваторийн багш аар ажиллаж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад дээрх уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд ёочинч Т.Өлзийжаргалын багш  Шанхайн Консерваторийн профессор, Бүх Хятадын ёочинчдын зэрэглэл тогтоох байгууллагын гишүүн Чен Хай Хуа багтсан байна. Тэрээр шавийнхаа тухай “Манай Өлзий сургууль төгссөнөөс хойш улам сайжирсан байна” гэжээ.

Мөн СУИС, Консерваторийн үндэсний хөгжмийн багш нар түүний хөгжимдөх ур чадвар бусад багш, оюутнуудад сайнаар нөлөөлж байна хэмээж байлаа.

Р.Оюунжаргал

SHARE