“YouTube”-ийн төв байранд халдаж гал нээсэн эмэгтэй амиа хорложээ  

 

Интернетэд видео контент байрлуулдгаараа алдартай “YouTube” компанийн АНУ-ын Калифорни мужийн Сан-Бруно хот дахь төв байранд халдан гал нээж гурван хүнийг шархдуулсан эмэгтэй амиа хорлосон тухай “ABC News” телевиз мэдээлж байна. Барилгаас “YouTube”-ийн ажилтнуудыг бүгдийг гаргасан ба цагдаа нар бүсэлж эрүү үүсгэн болсон хэрэг явдлыг шалгаж эхэлжээ. “YouTube” компанид буу барьж халдсан эмэгтэйн нэр Насим Агхдам гэдгийг тогтоосон тухай цагдаагийн эх сурвалж уламжилжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE