Согтуу америк цэргүүд Румыны шөнийн клубт танхайрчээ

 

АНУ-ын долоон цэргийн албан хаагч Румыны Крайова хотын нэгэн шөнийн клубын ажилтнуудыг зодож танхайрсан тухай “Digi24” телевизийн суваг мэдээлжээ. Тэд хэт их согтон тооцоогоо хийлгүй шөнийн клубээс гарсан аж. Шөнийн клубын хамгаалагчид тэдний араас гарч тооцоогоо хийхийг хүсэхэд зодоон өдөөжээ. Хэргийн газар ирсэн цагдаа нар өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэн америк цэргүүдийг баривчлан саатуулж, тавыг нь олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн торгосон байна.

АНУ-ын Тэнгисийн зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Румыны Девеселу дахь пуужингаас хамгаалах баазын долоон цэргийн албан хаагч, үүний дотор гурван офицер танхайрсныг нотолж, тэдний эсрэг дотоод мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлсэн тухай мэдэгджээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

 

SHARE