Анжелина Жоли, Брэд Питт нар гэр бүл салалтын нөхцлийн талаар эцэслэн тохиролцжээ

Холливудын алдарт хос, 42 настай Анжеллина Жоли, 54 настай Брэд Питт нар гэр бүл салалтын нөхцлийн талаар эцэслэн тохиролцож, зохих баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн болжээ.

2016 оны есдүгээр сард Анжелина Жоли нөхрөө архинаас хамааралтай болж, энэ нь хүүхдүүдийн сэтгэл зүйд муугарах нөлөөлөх болсон тул салах өргөдөл гаргасан гэж анх мэдэгдсэн билээ. Тус хос зургаан хүүхэдтэй бөгөөд Брэд Питт хүүхдүүдтэйгээ ойрд уулзаагүй ажээ. Харин шинэ тохиролцооны дагуу тэрээр тодорхой нөхцлийн дагуу хүүхдүүдтэйгээ уулзах эрхтэй болсон гэнэ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE