С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг АТГ-аас баривчилжээ

АТГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр бүхий хүмүүсийг баривчлан саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулсан байна. Мөн Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: erennews.mn

SHARE