Тэрбумтан Элон Маск автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани дампуурсныг зарлажээ

Тэрбумтан Элон Маск өөрийн үүсгэн байгуулсан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани дампуурсныг “Twitter” хуудсаараа дамжуулан зарлажээ. Тэрээр, “Хөрөнгө татах янз бүрийн хүчин чармайлт гаргасан ч “Tesla” компани бүрэн дампуурлаа” гэсэн байна.

Өнгөрсөн сарын 30-нд “Tesla Motors” зэвэрсэн боолттой нь илэрсэн “Model S” загварын 123 мянган цахилгаанаар ажилладаг машинаа эргэн татахад хүрсэн юм.

Элон Маск “Tesla”-гаас гадна интернет төлбөр тооцооны “PayPal”, сансар судлалын “SpaceX” компаниудыг санаачилсан билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE