Компаниудын лиценз сэргээсэн шүүгчдийн мөрөөр…

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчдийн хөрөнгө орлогын талаар маргаан үүсгэж хуулийн байгууллагад хандаад байгаа билээ. Тус маргааны нэг нь Ашигт малтмал, газрын тосны газраас хүчингүй болгосон уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг захиргааны хэргийн шүүгчид хууль бусаар хүчингүй болгосон гэх мэдэгдэл юм. Тодруулбал, 36 компанийн лицензийг хүчингүй болгосон 22 шүүгчийн асуудлыг АТГ, прокурорт хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Тэрээр шүүгчид лицензийг сэргээх нэрээр авлига авдаг байж болзошгүй гэсэн үндэслэлийг тайлбарлаж байгаа юм. Лиценз сэргээх шүүх хурал 2010-2018 оны хооронд болсон гэж байгаа. Хэрэв тэгж үзвэл 22 шүүгчид хэн бэ гэдэг нь тодорхой болох юм.

Лизензээ сэргээлгэсэн компаниуд:

  1. Идеал системс ХХК 14137Х
  2. Монгол цамхаг ХХК 10958Х 10942Х 10959Х 10960Х
  3. Булган инвест ХХК 11573Х
  4. Шударга андууд ХХК 1937А
  5. Эргэмэг ХХК 966А
  6. Шим аминаа ХХК 14339Х
  7. Голденчамр ХХК 12953Х
  8. Бату майнинг ХХК 12382Х
  9. Шим тогтуун ХХК 14067Х /16856Х/
  10. Эм эн эл жи ХХК 13986Х
  11. Монгол мянган ХХк 9439Х
  12. Саудгоби ХХК 11187Х
  13. Бигэр хайрхан ХХК 12916Х, 13618Х
  14. Шинэфермер ХХК 7931А
  15. Нью эра голд ХХК 7851Х /15629Х/
  16. Асгат цэнхэр уулс ХХК 10574Х, 7707Х
  17. Шим зориг ХХК 14060Х
  18. Шим дэлэг ХХК 14068Х
  19. Вангюүншинг ХХК 11571Х, 8114Х
  20. Орд гео ХХК 10548А, 2162Х
  21. Сор металл ХХк 10122Х
  22. Агро жавхлан ХХК 14432Х
  23. 11548Х
  24. Монгол ойл шэйл ХХК 7155Х
  25. параннарай ХХК 13862Х
  26. 4843Х, 4867Х
  27. Эслэт ХХК 12201Х
  28. Оюутолгой ХХК 7226Х
  29. Улаан начин ХХК 7474Х
  30. Дорнын эрхэс ХХК 15064Х, 15063Х, 15624Х
  31. Жункетекуан ХХК 12587Х
  32. Эрстсайр эксплорейшн ХХК 13262А
  33. 11797Х
  34. Голденпийк ХХК 11982Х
  35. Брит осеанс куание ХХК 11679Х
  36. Жеми интернэшнл ХХК 7929А

Эдгээр 36 компанийн лицензийг 2010-2018 оны хооронд сэргээсэн гэж байгаа. Компанийн эзэд лицензээ хэрхэн сэргээсэн шүүхийн шийдвэрийг танилцуулъя. Дашрамд дурдаха зарим компанийн шүүхийн шийдвэр олдоогүй тул орхигдсон болохыг тодруулах нь зүй.

                                          Монгол цамхаг ХХК.

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-07-06
Дугаар 0289
Хэргийн индекс 031/2011/0254/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дугажийн Дамдиндорж
Нэхэмжлэгч “Монгол цамхаг” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Болормаа
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.5-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 1-р сарын 29-ний өдрийн 100 дугаар шийдвэрийн “Монгол цамхаг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний эзэмшиж байсан 10942Х, 10958Х, 10959Х, 10960Х тоот лицензийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна.

“Булган инвест” ХХК

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-05-24
Дугаар 0202
Хэргийн индекс 031/2011/0354/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Зоригтбаатар
Нэхэмжлэгч “Булган Инвест” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсэг,  Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд  заасныг тус тус баримтлан  Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 532 дугаар шийдвэрийн 13548Х дугаартай тусгай зөвшөөрөлд холбогдох хэсэг, 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1643 дугаар шийдвэрийн 10691Х дугаартай нэхэмжлэгч “Булган-Инвест” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

“Шударга андууд” ХХК

 

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-06-03
Дугаар 0228
Хэргийн индекс 031/2011/0205/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дугажийн Дамдиндорж
Нэхэмжлэгч “Шударга андууд” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Болормаа
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.5-д заасныг баримтлан “Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн /хуучин нэрээр/ даргын 2007 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 2590 дугаартай шийдвэрийн “Шударга андууд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 1937А тоот лицензийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна.

 

“Эргэмэг” ХХК

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-06-28
Дугаар 0272
Хэргийн индекс 031/2011/0206/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дугажийн Дамдиндорж
Нэхэмжлэгч “Эргэмэг” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 64 дүгээр зүйлийн 64.1.-д заасныг баримтлан “Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн “Эргэмэг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 966А тоот лицензийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна.

 

“Шим аминаа” ХХК

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-01-27
Дугаар 0027
Хэргийн индекс 031/2011/0569/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дугажийн Дамдиндорж
Нэхэмжлэгч “Шим Аминаа” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 56.5, 64 дүгээр зүйлийн 64.1.-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2009 оны  12 дугаар сарын 04-ний өдрийн 1053 тоот шийдвэрийн /шийдвэрийн 1.14/ “Шим Аминаа” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Шим Аминаа” ХХК-ийн 14339Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг энэ өдрөөс эхлэн сэргээсүгэй.

“Голденчарм” ХХК

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-11-08
Дугаар 0432
Хэргийн индекс 031/2011/0148/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дугажийн Дамдиндорж
Нэхэмжлэгч “Голденчарм” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 56.5, 64 дүгээр зүйлийн 64.1.-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шийдвэрийн /шийдвэрийн 1.7/ “Голденчарм” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Голденчарм” ХХК-ийн 12953Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсүгэй.

 

“Шим тогтуун” ХХК

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-05-19
Дугаар 0204
Хэргийн индекс 031/2011/0149/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Зоригтбаатар
Нэхэмжлэгч “Шим тогтуун” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а, 4.1.8.6 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3.8 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Шим тогтуун” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 825 дугаар шийдвэрийн 13 дахь хэсэг буюу “Шим тогтуун” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Шим тогтуун” ХХК-ийн 14067Х тоот дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгасан байна.

 

“Эм эн эл жи” ХХК

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-10-13
Дугаар 0390
Хэргийн индекс 031/2011/0451/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Зоригтбаатар
Нэхэмжлэгч “Эм эн эл жи” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 6 дугаар зүйлийн 1,  2, 4, 5 дахь хэсэгт, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 10-д,  12 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт, 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газар, Геологи, уул уурхайн хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, “Эм Эн Эл Жи” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 13986Х тоот дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгасан байна.

“Сауд гоби” ХХК

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 12 ДУГААР ШҮҮХЭЭР

2015 ОНЫ 3 ДУГААР САРЫН 30-ААС 4 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРҮҮДЭД

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

  1. “Сауд гоби коэл транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гурвантэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдэд холбогдох, “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3/5 дугаар тогтоол, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 дүгээр тогтоол, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 31 дүгээр тогтоолын “Сауд гоби коэл транс” ХХК-ийн MV-017038 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 11187Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг 31-ний өдрийн 15 цагт 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Ч.Баярмаа /Бүрэлдэхүүнтэй/

Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 12 ДУГААР ШҮҮХЭЭР

2015 ОНЫ 6 ДУГААР САРЫН 01-ЭЭС 05-НЫ ӨДРҮҮДЭД

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

  1. “Сауд гоби коэл транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдэд холбогдох “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3/5 дугаар тогтоол, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 дүгээр тогтоол, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 31 дүгээр тогтоолын “Сауд гоби коэл транс” ХХК-ийн MV-017038 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 11187Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох тухай захиргааны хэргийг 03-ны өдрийн 14 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Ч.Баярмаа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч талын ирүүлсэн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: news1.mn

SHARE