Элчин сайд, экс Тагнуулын даргын хүүхдийг төгсгөх гэж МУИС-ийн удирдлагууд юу хийчихэв?!

“МУИС бол Монголын боловсролын тааз” гэдэг юм. Тааз гэдэг нь хамгийн дээд зэргийнх гэсэн үг.

Гэтэл МУИС-тай холбоотой таагүй мэдээлэл байсгээд л гарах боллоо. “Оюутны дүн заслаа”, “Бакалаврын дипломгүй хүнийг магистрын сургалтад элсүүллээ” гээд явж өгнө.

Тэгвэл албан тушаалтнуудын хүүхдүүдэд дээд боловсрол олгох гэж МУИС-ийн удирдлагууд нарийн ширийн арга хэрэглээд байдаг байж болзошгүй нэгэн мэдээлэл байна.

Юу гэвэл, өдгөө Монголоо төлөөлөн нэгэн улсад Элчин сайдаар сууж байгаа эрхэм, мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан бас нэг эрхмийн хүүхдийг МУИС-ийн журмыг зөрчөөд төгсгөж, анги дэвшүүлсэн байгаа юм.

Энэ нь БСШУСЯ-ны ажлын хэсгийн шалгалтаар илэрч АТГ-т мэдэгджээ. АТГ-аас МУИС-ийн удирдлагуудад “Ийм алдааг дахин бүү гаргаарай” гэж анхааруулсан байна.

Уг нь МУИС-ийн олон мянган оюутан нэг л журмаар сурч боловсрон, түүнийгээ үнэлүүлэх ёстой. Гэтэл аав нь том албан тушаалтай гээд энэ сургуулийг ийм байдлаар төгсөж, шалгалт шүүлгийг өнгөрөөж байгааг юу гэх вэ.

Тэд чухам яаж Элчин сайд, экс Тагнуулын даргын хүүхдэд үйлчилчихэв гэдгийг яамны шалгалтын тайлан, АТГ-ын албан бичигт нарийн тодорхой бичээгүй байна. Харин МУИС-ийн журам зөрчсөн гэдгийг л тов тодорхой хэлжээ.

Хавар болж, төгсөлт ойртож байна.

МУИС-д давхар хяналт хэрэгтэй байж мэдэхээр байна.

Тиймээс манай хэвлэл мэдээллийн байгууллага ч иймэрхүү явдлын эсрэг анхаарлаа хандуулсаар байх болно.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE