“Эрдэнэт”-ийн уурхайчид Ш.Батхүүгийн өрийг төлөхийг эсэргүүцлээ

“Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас зээлсэн өр өдгөө өмгөөлөгчийн төлбөр, хүү, бусад өртөг нийлээд 120 сая ам.долларт хүрсэн байна.

Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2018.3.16./  хэвлэлийн бага хурал хийв.

Уурхайчид “…”Эрдэнэт үйлдвэр”-ийн 6000 гаруй уурхайчдын төлөөлөл, үйлдвэрчний эвлэл өнөөдрийг хүртэл хугацаанд чимээгүй байж ирсэн. Бид тооцоо судалгаа шинжилгээн дээр үндэслэн ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна.

Аль нэг намын олигархуудын тавьсан өрийг өдөр шөнөгүй үнэнчээр хөдөлмөрлөж яваа уурхайчид, тэдний бүтээсэн хөрөнгө төсвөөр төлөх ёсгүй, хулгай хийхийг бид тэвчихгүй.

Хэрвээ төлөх дээрээ хүрвэл Монгол Улсын Засгийн газар ажилчдын төлөөлөлтэй тохиролцох ёстой.

Тохиролцохдоо уян хатан байж “Эрдэнэт үйлдвэр”-ийн улсад төлөх татвараас тооцож суутгах шаардлагатай. Энэ шаардлагаа ирэх даваа гаригт Монгол Улсын Засгийн газарт хүргүүлнэ” гэжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE