Өргөмжит консул Рахимов Абдугафур Юлдашевичийг Найрамдал медалиар шагналаа

Монгол Улс, Узбекистан Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсаас Узбекистан улсад суугаа Өргөмжит консул Рахимов Абдугафур Юлдашевичийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгч, баяр хүргэв.

Рахимов Абдугафур Юлдашевич нь 2006 оноос Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд Монгол-Узбекистан хоёр улсын бизнес, спорт, соёл урлагийн төлөөллүүдийн харилцан айлчлалд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Мөн Рахимов Абдугафур Юлдашевич нь 2005 оноос Узбек улсад зохион байгуулагдсан Самбо, Жүдо бөхийн олон улсын тэмцээнүүдэд манай улсын баг тамирчид болон дасгалжуулагчдад онцгой анхаарал тавьж, тогтмол тусалж иржээ.

Мэдээний видео дүрсийг хүлээн авч үзнэ үү:

SHARE