Мал хамгаалах сангийн үлдэгдэл 3.7 тэрбум төгрөгийг ямар шалгаруулалтаар тараасан бэ, Б.Батзориг сайд аа?!

Scanned Image

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим огцорч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноор УИХ-ын гишүүн Б.Батзориг 2017 оны аравдугаар сарын 19-ний өдөр ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон юм.

Тэрээр томилогдсоноосоо сар гаруйн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Хуваарь санхүүжилтийн хэмжээ батлах тухай А-161 тоот тушаалыг гаргасан байна.

Scanned ImageЭнэ тушаалаараа Мал хамгаалах сангийн хөрөнгөөс Өвс тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх зардлын үлдэгдэл болох 3 720 000 000 /гурван тэрбум долоон зуун хорин сая/ төгрөгийг хавсралтад нэр дурьдсан аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийж, гэрээний нөхцөлийг урьдчилан тохирохыг Төрийн нарийн бичгийн даргадаа үүрэг болгосон байна.

Хачирхалтай нь уг тушаалын хавсралтад нэр дурдагдсан Зээлд хамрагдах аж ахуйн нэгжүүд болох нэрг бүхий зургаан компанийг эрхэм сайд шууд нэр заажээ. Өөрөөр хэлбэл, энэ зургаан компанийг ямар шалгуураар шууд зээлд хамруулахаар тушаал гаргасан нь тодорхой бус байгаа юм.

Энэ талаар Б.Батзориг сайдаас асууж тодруулах сонирхол, хүсэлтэй аж ахуйн нэгж олон байгааг сайдад сонордуулъя.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE