НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 62 дугаар чуулганд УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл оролцож байна

Чуулганы хүрээнд зохион байгуулсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендерийн тэгш байдлыг хангах, чадавхижуулахад тулгарч буй сорилтууд ба шийдэл, боломж” сэдэвт хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаар 2016 оны хоёрдугаар сард баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд жендерийн тэгш байдлыг дэмжиж, эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад чиглэсэн заалт оруулсан тухай тэмдэглэв.

2018 оны гуравдугаар сарын 12-25-ны өдрүүдэд болж буй энэхүү чуулганд Улсын Их Хурлын Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Амарзаяа, Б.Ундармаа нар оролцож буй бөгөөд энэ үеэрээ мөн НҮБ-ын системийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар холбогдох хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

SHARE