Лионел Месси Аваргуудын лигт 100 дахь гоолоо оруулжээ

 

Испанийн “Барселон” багийн аргентин довтлогч Лионел Месси Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтод Английн “Челси”-гийн хаалганд хоёр удаа гоолдож, нэг гоолын дамжуулалт хийн багийнхаа хожилд гол хувь нэмэр оруулжээ. Ингэснээр Лионел Месси Аваргуудын лигт 100 гоол оруулсан хоёр дахь хөлбөмбөгчин болж байгаа юм. Түүний гол өрсөлдөгч, “Реал” багийн португал довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигт 148 тоглолтод оролцохдоо 117 гоол оруулаад байгаа ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE