А.Меркел Германыг А.Гитлерээс удаан удирдаж дөрөв дэх удаагаа Канцлераар сонгогдлоо

 

ХБНГУ-ын парламент буюу Бундестаг “Христийн ардчилсан холбоо”-ны тэргүүн Ангела Меркелийг дөрөв дэх удаа дараалан тус улсын Канцлераар сонгожээ. Бундестагийн 364 гишүүн түүнийг дэмжиж, 315 гишүүн эсэргүүцсэн бол есөн гишүүн түдгэлзсэн тухай “Ройтерс” агенлаг мэдээллээ.

“Төмөр хатагтай” А.Меркель анх 2005 оны арваннэгдүгээр сард анх Канцлер болж байсан юм. Өнөөдрийн байдлаар тэрээр Германыг 12 жил, 112 хоногийн турш тасралтгүй удирдаж байгаа бөгөөд гуравдугаар Рейхийн Фюрер Адолф Гитлерээс 22 хоногоор илүү гарчээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE