Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү сэрэмжлүүлж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өчигдөр /2018.3.12./ “нүүр ном”-оороо дамжуулан олон нийтэд нэгэн сэрэмжлүүлгийг хүргэлээ.

Тэрээр “…Газартай холбоотой хуурамч бичиг баримт үйлдэж залилан хийсэн гэмт хэргийн талаар сэрэмжлүүлж байна.

2018 оны гуравдугаар сарын 1-ний Пүрэв гаригт Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг анх мэдэж, холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж эхэлсэн.
Тиймээс иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, шалгаж байхыг анхааруулж байна” гэсэн байв.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE