Б.Цогтгэрэл: Цуураад байгаа эргүүнүүд, итгээд байгаа гэнэн хонгорууд үүнийг уншаарай

“Шинэ” Эрүүгийн хууль дахь хүчингийн хэргийн хохирогчийн настай холбоотой асуудал нэлээд маргаан дэгдээгээд байгаа.

Иргэний нийгмийнхэн үүнд илүү анхаарал хандуулж байгаа юм.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл цахим хуудсаараа дамжуулан үүнд тайлбар өгчээ.

Тэрээр “…14 наснаас доош хүүхэд хүчиндээд торгуулаад өнгөрдөг боллоо гэж цуураад байгаа эргүүнүүд, үүнд итгээд байгаа гэнэн хонгорууд бүгдээрээ үүнийг уншаарай. Хуульчид ингэж тайлбарлаж байна шүү” гэсэн байна.

Эх сурвалж: www.news1.mn 

SHARE